Сонгинохайрхан дүүргийн 700.000 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ

Сонгинохайрхан дүүргийн 700.000 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ
 
Өчигдөр орсон борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн байршил усанд автаж зорчих хэсэг хязгаарлагдаад байсан юм. 
Дүүргийн Засаг дарга Ц.Баттөрийн захирамжийн дагуу дүүргийн онцгой байдлын хэлтэс, “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ, “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ зэрэг байгууллагууд тогтсон усыг соруулах ажлыг зохион байгуулжээ. 
Шөнийн 02 цагаас эхлэн дүүргийн 11 хорооны 27 байршилд нийт 700.000м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байгаа аж. 
Тодруулбал, “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 167 ажилтан, иргэдийн бүлэг лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэсний дараагаар “Шинэ Ариутгал” ХХК-аас гурван автомашин техник төхөөрөмжөөр тусгай бодис ашиглан ариутгалыг хийж гүйцэтгэжээ. Мөн автомашин зорчих боломжгүй байршлуудад явганаар ариутгалыг хийгээд байгаа аж. 
62aa8acd299a45ea942760f9cbc5c442
516ab2a5000546ac9158c5a6f576bfa8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.