"Цемент шохой" үйлдвэрт хугацаатай албан даалгавар өгөв

"Цемент шохой" үйлдвэрт хугацаатай албан даалгавар өгөв

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэрт ажиллаж байна. 

Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэр нь 2022 онд төрд эргэн шилжин ирж, 2023 онд 11,2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлыг 2023 оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрийн ашиг огцом буурчээ.

 Жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай ч энэ хэмжээндээ хүрч чадахгүй байна. Хөрөнгө оруулалт, үр ашгийн хэмжээ буурч, үйлдвэрийн түүхий эдийн нийлүүлэлт ч багасжээ. Иймд тус үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч бодит үр дүн гаргаж ажиллах хугацаатай албан даалгаврыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт үйлдвэрийн удирдлагын багт өгчээ. 

c6aa70a98f4649178749a9db08d09726

e727e4b0101f4adc898911e7cc8e26e9

e223f1328bd14a06be471cf0e355b4be

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.