Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болов

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болов

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 22-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ.

  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-28 хүн
  • Хөнгөн – 5
  • Дунд – 22
  • Хүнд-1 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13331, гэрээр эмчлүүлж буй 9, нас барсан тохиолдол 10 бүртгэгдээд байгаа юм. Харин хавьтал болсон нийт 96794  хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5031 хүрчээ. Түүнчлэн 0-4 насны 3042, 5-9 насны 1722 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.