"The MongolZ" баг Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн дөрөвт шалгарчээ

"The MongolZ" баг Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн дөрөвт шалгарчээ

"The MongolZ" баг 1.2 сая ам.долларын шагналын сантай тэмцээний шөвгийн дөрөвт шалгарчээ. 

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай багуудын өрсөлдөж буй Esports World Cup 2025 тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотноо шөвгийн найман багийн тоглолтоор үргэлжилж байна. Манай улсын "The MongolZ" баг шөвгийн наймд Францын "3DMAX" багтай "Во3" журмаар тоглож, 2:1 онооны харьцаатай ялалт байгуулжээ. Ингэснээр манай улсын "The MongolZ" баг 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч байна. 

"Тhe MongolZ"-ийн дараагийн учраа "Vitality" баг юм. Хоёр багийн хувьд энэ жил найм дахь удаагаа учраа таарч байгаа нь энэ юм. Хоёр багийн тоглолт маргааш/2025.08.23/ 22:30 цагаас эхэлнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.