Морьт харвааны адууг хулгайлсан хүмүүсийг дахиж шалгуулахаар болжээ

Морьт харвааны адууг хулгайлсан хүмүүсийг дахиж шалгуулахаар болжээ

Монголын үндэсний морьт харвааны тамирчдын унадаг 18 агтыг хулгайлсан хэрэг өнгөрсөн зургаадугаар сард гарч, олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарлыг татаж байсан билээ. Уг хэргийг морьт харваач залуу тэргүүтэй таван хүн үйлдсэнийг цагдаагийнхан илрүүлэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрынхан мөрдөн шалгаж буй.

Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12-3.2 дахь хэсгийн мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн гэх заалтыг үндэслэн яллагдагчаар тооцсон бөгөөд тухайн үед нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ шүүх авч байв. Тэгвэл цагдаагийнхан дээрх таван хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан гэж үзэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт өнгөрсөн долоодугаар сард шилжүүлсэн аж. Прокурор хэргийг хянаад мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэж, зарим зүйлсийг хөдөлбөргүй тогтоох ёстой гэж үзэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид буцаах тогтоол гаргасан байна.

Үүний дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж буйгаа тус хэлтсийн эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.