“Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тогтоол усанд хоёр хүн унаад татаад хэвтэж байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход нэр нас тодорхойгүй 1 том хүн, 1 хүүхэд тогонд цохиулж ухаан алдаж унасан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ухаан орсон бөгөөд эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Нийт нутгаар үргэлжилсэн бороо орж байгаа нь цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн цахилгааны ил утаснаас холуур явах, гэр хашаандаа ил задгай цахилгааны утас, шалбарсан кабель байгаа эсэхийг нягтлах, тулгуур хазайсан, унасан, унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул сонор сэрэмжтэй байж, учирч болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хамгаалаарай.
Цахилгааны ил утсыг 7004-7004, гэрэлтүүлгийн шонгийн задгай утсыг 1131-0005 дугаарт мэдэгдээрэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.