Цахим сүлжээнд Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг шүүх сулласан гэсэн мэдээлэл цацагдаж эхлэв.
Тэгвэл тэрээр цагдан хорих 461 дүгээр ангидаа саатуулагдсан хэвээрээ аж. Харин энэ сарын 28-нд Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 30 хоногийн хугацаа дуусгавар болох юм. Прокуророос үргэлжлүүлэн хорих санал Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ. Харин шүүхээс уг саналыг нь хүлээж авахаас татгалзсан гэх мэдээлэл байна. Тэгэхээр Цэрэнпунцагийн Санжаачойпэл энэ сарын 28-нд суллагдах болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.