Алмай төр, амьдралгүй шийдвэр

Алмай төр, амьдралгүй шийдвэр

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын суурийг тавих гэтэл иргэд хүчтэй эсэргүүцэлтэй тулсан. Ажлыг нь эхлүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлсэнтэй тэнцүү нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу 270 өрхийн 1251 иргэнд тус бүрт нь 19.8 сая төгрөг олгосон байдаг. Ингэж Эрдэнэбүрэнгийн гэх эсэргүүцэл дарагдаж байлаа.

Энэ бол аливаа эсэргүүцэл тэмцлийг төрөөс намжаасан маш ойрхны жишээ.

Гэтэл одоо хөдлөхөөр зэхэж буй төсөл, хөтөлбөр бүхэн эсэргүүцэлтэй тулдаг боллоо. Халзан бүрэгтэй төслийг удаа дараа эсэргүүцсэн. “Алт-3” хөтөлбөрийн хүрээнд явагдах шороон болон үндсэн ордууд ч их бага хэмжээгээр эсэргүүцэлтэй тулж байна. Үүн дээр төр, тэр дундаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам “Та нар өөрсдөө учраа ол!” гэх маягаар хандаж байгаа нь буруу юм. Төрийн оролцоогүйгээр явах, явахгүй ажил гэж байна. Төр гаргасан бодлогоо хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүдэд галын бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай цаг ирээд байна.

Нэг орос нөхөр Монгол Улсын газар нутаг дээр уран шинжлээд л явах юм. Бүр даамжраад хүүхэд хөгшдөөс цус нь авч хордсон, хордоогүйг нь ялгаад сууж байх юм. Монголд гуравдахьч орны хөрөнгө оруулалтыг шууд эсэргүүцэж буй энэхүү үйлдлийг тусгаар тогтносон улсын төр нь зүв зүгээр хараад суугаад байх юм. Ингэтлээ хөршөөсөө айдаг болчихсон юм уу? Эсвэл, залуусын хэлдгээр ийм арчаагүй болтлоо бөлдөгдүүлчихсэн хэрэг үү!

Монголд гуравдахьч орны хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэг, томоохон төсөл, хөтөлбөрийг ямар нэг аргаар зогсоох гэсэн бодлого хэрэгжээд удаж байна. Сүүлийн үед арай л улаан цагаандаа гараад байна уу даа. Эхэндээ хуурамч хаягаар бичиж олон нийтийг турхирдаг байсан бол одоо олон тооны гар хөлтэй болчихсон лайв хийж олон нийтийг төөрөгдүүлж байх юм.  

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 2 цаг өмнө
erguu oros lalriig Mongol ulsiin xileer dahij orj iruulexgui xiliin xorig taviad tusgaar Mongol uls ooriin bodlogotoi gedgee xaruulmaar yum
Яг зөв 1 цаг өмнө
Уул уурхайгаа зогсоогоод ганзагын наймаачид малчдаас төсөв бүрдүүлэх татвар татаасаа авч цалин тэтгэвэр дарга нарын тансаглах мөнгөө бүрдүүлье