Туул голын усны түвшин 35 см нэмэгдэх төлөвтэй байна

Туул голын усны түвшин 35 см нэмэгдэх төлөвтэй байна

ЦУОШГ-ын мэдээгээр өнөөдрийн байдлаар Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Шарынгол, Сэлбэ, Улиастай, Хөгшин, Орхон, Богд, Таац, Заг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгджээ.

Тэрэлж, Сэлбэ, Туул гол Улаанбаатар хотын Босгын гүүр орчимд олон жилийн дундаж түвшинг 25-30 см давсан байна. Улз гол үерийн аюултай түвшинд хүрсэн хэвээр байна.

Өнөө өглөөний 08:00 цагийн мэдээгээр 8 дугаар сарын 22-нд Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд 35 см, Хараа голын усны түвшин Дархан хот орчимд 20 см нэмэгдэх төлөвтэй.

Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз зэрэг голын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан, богино хугацаанд огцом нэмэгдэх эрсдэлтэй. Хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул гол мөрний эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад үерээс болгоомжлохыг онцгойлон анхааруулъя.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.