Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 3041 хүүхэд өвджээ

Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 3041 хүүхэд өвджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 21-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13371 болжээ.

Эдгэрсэн 13321, гэрээр эмчлүүлж буй 15, нас барсан 10 тохиолдол бүртгэгдээд байна. Харин хавьтал болсон 96794 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд байна. Мөн 0-4 насны 3041, 5-9 насны 1721 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.