“Эрдэнэс тавантолгой” ХК 96.0 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

“Эрдэнэс тавантолгой” ХК 96.0  мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 37.30 ам.доллароор, 8 дугаар сарын 20-ны өдөр 10 багц буюу 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 37.0 ам.доллароор тус тус амжилттай арилжаалжээ.

Арилжаанд нийт 4 оролцогч оролцож 96.0 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр борлуулжээ. 

9117f287bbb041f8971774234767e85d

Компани Тавантолгойн ордын нөөцийг сорчлохгүй жигд ашиглах бодлого баримталж 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлсэн. 2025 оны 08 сарын 01-нээс 20-ний өдрийн хооронд нийт 17 удаагийн арилжааг амжилттай хийж 70.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.2 сая тонн нүүрс Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалсны 42% (486,400 тонн) эрчим хүчний нүүрс, 50% (576,000 тонн) 3/1 коксжих нүүрс, 8% (96,000 тонн) баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.