Нийслэл, дүүргийн шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө

Нийслэл, дүүргийн шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нийслэлийн  Шуурхай штабт ажиллаж, борооны улмаас үүсэж болзошгүй нөхцөл байдлын хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ үеэр нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, нийслэлийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр дараах үүргийг өглөө.

Үүнд:

  • Иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үерийн аюултай бүсэд иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл шуурхай хүргэх, автомашин, замын хөдөлгөөнд шаардлагатай тохиолдолд хязгаарлалтын зохицуулалт хийх,
  • Гэр хороолол, айл өрхийн хашаа, байшинд ус орох, эрсдэлтэй бүсэд түр хамгаалалт, суваг шуудууг татах, цэвэрлэх ажил зохион байгуулах,
  • Дэд бүтэц, барилга байгууламжийг хамгаалах чиглэлээр хотын гол зам, уулзвар, ус зайлуулах системийн хэвийн ажиллагааг шуурхай шалгаж, цэвэрлэгээ хийлгэх,
  • Борооны өмнөх нөөлөг салхинаас сэргийлж, барилгын хашаа, кран зэрэг нурах эрсдэлээс сэргийлж мэдээлэл хүргэх, аюулгүй байдлын хангуулах,.
  • Дулаан, цахилгаан, усан хангамжийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг хангах,
  • Онцгой байдал холбогдох мэргэжлийн байгууллагуудын бэлэн байдлыг хангаж, хүн, хүч, техник хэрэгслийг тодотгох, шуурхай штаб нэмэлт бүрэлдэхүүн, техник хэрэгслийг (ус соруулах насос, автомашин, аврах завь) нөөцлөн бэлэн байлгах
  • Иргэдийг усанд автах, үерийн бүсэд зорчихоос сэргийлэх чиглэлээр олон нийтэд анхааруулга сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй хүргэх зэргийг анхаарууллаа.

ЦУОШГ-аас өнөөдөр /2025.08.20/ Улаанбаатар хотын ихэнх хэсгээр бороо орж, үдээс хойш борооны эрчим нэмэгдэж, усархаг бороо орой, шөнөдөө үргэлжлэн орохыг мэдээлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.