Маргааш буюу наймдугаар сарын 20-ны Лхагва гарагт нийслэлд усархаг бороо орохыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, Улаанбаатар хот орчмоор өглөөнөөс эхлэн ахиухан хэмжээний усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.
- 20-ны өдөр Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн баруун болон хойд хэсгээр,
- 20-21-нд шилжих шөнө Төв аймаг болон Дундговийн нутгийн зүүн хэсэг, Говьсүмбэр аймгийн нутаг, Хэнтийн баруун болон хойд хэсэг, Дорнодын хойд хэсгээр,
- 21-ний өдөр Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.
Иймд:
Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
Үерийн аюулаас гэр орон, өмч хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.