Монголын Хөрөнгийн биржид юу тохиолдов

Монголын Хөрөнгийн биржид юу тохиолдов

Монголын хөрөнгийн бирж 2022 онд нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгож хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн ТОП 20 индекст багтдаг.

Тэгвэл хөрөнгийн зах зээлийн салбарын гол эх сурвалж Lemon press 7 дугаар сард нэгэн тойм гаргаж, ТОП компаниудын Гүйцэтгэх захирал шинээр томилогдсон огноог нь 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хаалтын ханштай харьцуулан тооцсон тухайгаа эх сурвалж онцолсон байна.

Тус нийтлэлд Өнгөрсөн 2 жилд ТОП-20 компаниас CEO-оо солиод буй 10 компанийн 7-ийнх нь хувьцааны үнэ дунджаар 9.5% буурчээ. Үүнээс хувьцааны үнэ хамгийн их уналттай яваа нь Монголын Хөрөнгийн Бирж (MSE) бөгөөд компанийн хувьцааны үнэ CEO-н үүрэг гүйцэтгэгч томилогдсоноос хойш 31% унасан” хэмээн тооцлон гаргажээ.

Эх сурвалж:

Аливаа байгууллагын удирдлага солигдоход сайн, муу аливаа үр дагаварыг дагуулдаг ба энэ удаа биржийг аз дайрсангүй. Учир нь өмнөх Засгийн газрын үед буюу 2025 оны 1 дүгээр сард Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Дөлгөөн томилогдож, тэр цагаас эхлэн биржийн ажил, хувьцаа, санхүүгийн үзүүлэлт уналтад орсон байна.

Тухайлбал:

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

2025 оны эхний хагас жилд нийт арилжааны хэмжээ 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 75% буурсан бөгөөд үүнээс үнэт цаасны арилжаа 324.3 тэрбум төгрөг буюу 59.3%-иар буурсан бол уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа 1.4 их наяд төгрөг болж 77.3%-иар буурсан байна.

2025 оны эхний хагас жилийн санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад компанийн үйл ажиллагааны болон хүүгийн орлого буурч, зардлууд өссөний улмаас татварын өмнөх ашиг 13.5 тэрбум төгрөг болж 31.8% буурсан нь орлого нэмэгдүүлэх, зардлын менежментийг сайжруулах шаардлагатайг илтгэж байна.

Уг асуудлыг анзаарч өнгийвөл “Монголын хөрөнгийн биржийн удирдлагаар хэнийг тавьсан бэ?” гэх асуулт ургана.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн нь ажил хүлээн авахаасаа эхлээд давхар санаатай, далд бодлоготойгоор биржийн ажилд хүйтэн цэвдэг, шунаг, сувдаг сэтгэлээр хандаж эхэлсэн байна.

Учир нь тэрээр тус албан тушаалд томилогдохын өмнө НИТХ-д СБД-ийг төлөөлөх төлөөлөгчөөр сонгогдсон улс төрийн албан тушаалтан байсан бөгөөд, биржийн удирдлага болмогцоо өөрийнхөө цалинг өмнөх удирдлагын цалингаас 4 дахин өндөр буюу 20 сая төгрөг болгуулсан төдийгүй “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2025 оны 03 дугаар сард буюу МХБ-ийн ГЗҮТОГ-ээр томилогдсоноос хойш ажилд орсон байна.

Гэвч энэ талаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-д урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй нь

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18.1. “Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.”,

-Компанийн тухай хууль 83 дугаар зүйлийн 83.5. “Хууль болон компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ зөвшөөрсөн тохиолдолд гүйцэтгэх захирал, эсхүл гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч багийн гишүүн нь өөр компани, аж ахуйн нэгжийн удирдлагад давхар ажиллаж болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Тэрээр одоогийн байдлаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн орон сууцны корпорацийн ТУЗ-ийн гишүүн, МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилладаг нийт 3 газар давхар ажил эрхлэгч учраас өдрийн 8 цагаар биржийн ажлын байрандаа байдаггүй аж.

Орой ажил тарах үед ирж, байгууллагын мэргэжилтнүүдийг илүү цагаар ажиллахыг шаардахын зэрэгцээ байгууллагын албан бичиг төлөвлөлт, цаг үеийн тушаал, шийдвэр нь ажлын цагт багтаж гардаггүй. Огнооны хувьд цаг хугацааны хоцрогдол хүлээдэг зэрэг харилцагч, хамтрагч байгууллагууд ажлын цагт багтаж ажлаа явуулахад нэн хүндрэлтэй байдаг юм байна.

МУ-ын Засгийн газраас Төрийн өмчит зарим компаниудын удирдлагын албан тушаалаа урвуулан ашиглаж, сард 20-30 сая төгрөгийн цалин авч байгаа зохисгүй үйлдлийг буруушаан, цалинг бодит байдлаар бууруулах бодлого барьж буй энэ цаг үед ГЗҮТОГ Б.Дөлгөөний цалин зарлагдаагүй үлдсэн байсан нь ийнхүү ил боллоо.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

М.Бүрэнбаяр 1 цаг өмнө
Үтэр түргэн зайлаач. Юун цалин 20 сая вэ. Гайхалтай шуналын тулам бэ.