Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын ажил 70%-тай үргэлжилж байна

Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын ажил 70%-тай үргэлжилж байна
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд долоон лаборатори бүхий шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалт 70%-тай үргэлжилж байна.
 
Эхний ээлжийн гурван лаборатори ашиглалтад орсон. Үлдсэн дөрвөн лабораторийн 2 нь 2025 онд, 2 нь 2026 онд багтаан ашиглалтад орно.
 
Эндээс эрдэмтэн судлаачдын эх орны ирээдүйг тодорхойлох шинэ мэдлэг, шилдэг бүтээл, нээлтүүд төрнө гэдэгт итгэлтэй байна хэмээн Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэв.
 
Тэрбээр, улсын хөгжилд хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бол шинжлэх ухаан юм. Дэлхийн улс орнууд шинжлэх ухаанд хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд ухаалаг технологи, автомашин, интернет зэрэг маш олон зүйлийг бүтээсэн.
Энэ нь боловсpол, нийгэм, эдийн засаг гээд салбар бүрд өгөөжөө өгч, хувь нэмрээ оруулсаар байна. Манай улсад ч энэ бодлого хэрэгжиж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.