Нийслэл хот орчмоор бороо орохгүй

Нийслэл хот орчмоор бороо орохгүй

Өнөөдөр /2025.08.17/ нийслэл хот орчмоор үүлэрхэг. Өглөөгүүр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд үүл багасаж, бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсэж +21...+23 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсэж +20...+22 градус дулаан байна.

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, ялангуяа Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно, дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

 

 

 

05 цагт Улаанбаатар: +14 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой, оройдоо өснө.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.