"Монголын төмөр зам" ТӨХК төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх түргэвчилсэн сургалтыг эхлүүллээ

"Монголын төмөр зам" ТӨХК төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх түргэвчилсэн сургалтыг эхлүүллээ

“Монголын төмөр зам” ТӨХК-аас төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “ДАБЛЬФИШ” төмөр замын мэргэжлийн боловсролын сургуультай хамтран богино хугацааны түргэвчилсэн сургалтыг эхлүүллээ.

Энэ сургалтын хүрээнд замчин, вагон үзэгч засварчин, илчит тэрэгний засварчин, ачаа вагон хүлээлцэгч гэсэн ангиудад нийт 40 гаруй сурагчдыг орон нутгаас буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгаас сургаж төгсгөх юм.

“Монголын төмөр зам” ТӨХК нь “ДАБЛЬФИШ” ХХК-тай 2020 оноос хойш хамтран ажиллаж төмөр замын мэргэжлийн 1000 гаран боловсон хүчин бэлтгээд байна. Энэ удаагийн сургалт нь Цогтцэций өртөөнд байрлан явагдаж онол, практикийг хосолсон байдлаар зохион байгуулагдаж байгаагаараа боллоо.

 Энэхүү арга хэмжээний нээлтэнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Л.Эрдэнэбаатар, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ганхөлөг, Зангилааны дарга Ц.Санжаа, Захиргаа хүний нөөц, орон нутаг хариуцсан менежер Г.Бацмаа, Цогтцэций өртөөний дарга Г.Мөнхдөл, Дабльфиш сургалтын төвийн багш Д.Мөнхжаргал, Д.Амгаланбаатар нар оролцлоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.