СБД-т дахин шинээр тавьсан 37 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна

СБД-т дахин шинээр тавьсан 37 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийтийн гудамж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажил нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа.

Газар чөлөөлөх үйл ажиллагаа нь нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж, Газрын тухай хууль, тогтоомж, нийслэл, дүүргийн ИТХ-ын шийдвэр, дээд байгууллагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж байгаа үйл ажиллагаа юм. СБД-ийн Засаг даргын өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажил хэмээн СБД-ээс мэдээлжээ 

Яг өнөөдрийн байдлаар дүүргийн 1-14 хороонд дахин шинээр тавьсан 37 ТҮЦ байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.