"Нүүдэлчин" Дэлхийн соёлын фестивалийн 2022 оны онцлох 10 баримт

"Нүүдэлчин" Дэлхийн соёлын фестивалийн 2022 оны онцлох 10 баримт

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2022 онд анх удаа зохион байгуулагдсан ба арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 1283 өвлөн уламжлагч оролцож, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлээс 259, яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний 83 өвийн төрөл зүйлээс 32 төрөл зүйлийг сурталчлан таниулсан. 

2022 оны 8 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар зохион байгуулагдаж, нийт 24,900 үзэгчийг хүлээн авсан юм. Ийнхүү анх удаа зохион байгуулагдсан тус фестивалийн тухай сонирхолтой 10 баримтыг хүргэе.

ОНЦЛОХ 10 БАРИМТ: 

  1. 1283 өвлөн уламжлагч, 22 отог

Нийслэл болон 21 аймгийн 1283 өвлөн уламжлагч 22 отогт хуваагдан, соёлын биет бус өвийг таниулан сурталчлан танилцуулав.

  1. 259 соёлын биет бус өв

“Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл” дэх  362 өвийн төрлөөс 259 өвийг олон нийтэд таниулан сурталчилснаас “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл” дэх 32-ыг олон нийтэд хүргэв. 

  1. 273 удаагийн тоглолт

Зан үйл, язгуур урлагийн өргөө, Гар урлалын үзэсгэлэн, Соёлын биет бус өвийг таниулан сурталчлах өргөө, Хүндэтгэлийн өргөө зэрэг 84 өргөөг байрлуулж тоглолтууд зохион байгуулав. 

  1. 24,900 үзэгч 

Гадаад, дотоодын нийт 24,900 хүн фестивалийг үзэж сонирхсон. 

  1. Хөвсгөл аймаг I байр эзлэв

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн шилдэг аймгаар шалгарч, 100,000,000 төгрөгийн шагнал хүртэв. 

  1. Хамгийн ахмад өвлөн уламжлагчид 87 настай 

Фестивальд оролцсон өвлөн уламжлагчдын хамгийн ахмад нь Ардын дуу төрлөөр оролцсон Өвөрхангай аймгийн өвлөн уламжлагч, 87 настай Б.Дашзэвэг, Шагай, тоглоом наадгай, уриа дуудлага төрлөөр оролцсон Төв аймгийн өвлөн уламжлагч, 87 настай Ё.Дашзэвэг, Мал маллах арга ухаан төрлөөр оролцсон Төв аймгийн өвлөн уламжлагч, 87 настай Х.Рэнцэндорж нар байв.

  1. Үндэсний спортын 15 төрөл

Үндэсний спортын 15 төрлийн наадам, үзүүлбэр зохион байгуулагдав. 

  1. Жуулчны баазууд 10,198 хүн хүлээн авлаа 

Горхи-Тэрэлжийн бүсийн 75 жуулчны бааз нийт 10,198 хүнийг хүлээн авчээ.

  1. Уламжлалт анагаах арга ухаан - 23 өвлөн уламжлагч

Соёлын биет бус өвийн 5 дахь ай сав буюу Уламжлалт арга ухааны ай савд багтах Уламжлалт анагаах арга ухааныг онцгойлон анхаарч 17 аймгийн 23 өвлөн уламжлагчид хуран цуглав.

  1. Эрдэм шинжилгээний 13 илтгэл

“Нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлс – Нүүдэлчин Монгол” сэдэвт дотоодын эрдэм шинжилгээний хурал болж, 13 илтгэл хэлэлцүүлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.