Байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудлаар гурван талт уулзалт зохион байгуулна

Байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудлаар гурван талт уулзалт зохион байгуулна
Өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.
 
Уулзалтаар ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудлаар гурван талт уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах тухай ярилцлаа. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан Байгалийн хий дамжуулах хоолойн төсөл хариуцсан гурван улсын төлөөлөл биечлэн уулзаж, ярилцах нь зөв гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолой нь Манай Улсын 6 аймаг, 22 сумын газар нутгаар дамжин хойд хилээс урд хил хүртэл 950 гаруй км үргэлжлэх, томоохон бүтээн байгуулалт бөгөөд чухал ач холбогдолтой төсөл юм.
 
Монгол Улс, БНХАУ хоорондын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон бөгөөд үүнийг бодит ажил хэрэг болгохын тулд бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар талууд санал солилцлоо.
 
Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын худалдааны эргэлтийг эрчимжүүлэх, “Монгол-Хятадын экспо” V дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодлого баримтлах, харилцан тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газрын зүгээс анхаарч, хамтран ажиллах, Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хил орчмын аялал жуулчлал, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээнд санал солилцлоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.