10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ

10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. Үүнээс болж дүүргийн 5, 6, 30 дугаар хорооны нийт 1713 өрх, 2 цэцэрлэг, 1 аж ахуйн нэгжийг хэрэглээний халуун усаар хангахад хүндрэл үүсээд байсан юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Баянгол дүүргийн ЗДТГ, хороодтой хамтран Эрчим хүчний яам, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагад үе шаттайгаар хандсанаар гэмтэл гарсан дулаан дамжуулах шугамыг засварлах ажлыг эхлүүллээ.

689c3fb176868b67547b3114

689c3fb876868b67547b3115

689c3fbe76868b67547b3116

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.