Солонгос дахь Монгол сургуулийн хувьсах зардлыг үргэлжлүүлэн олгоно

Солонгос дахь Монгол сургуулийн хувьсах зардлыг үргэлжлүүлэн олгоно
Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, захирлуудтай уулзаж, сургуулийн үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 
Солонгос дахь Монгол сургууль нь 27 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуульд 1-12 дугаар ангийн 346 монгол хүүхэд суралцаж байгаа бөгөөд монгол хэл, түүх, соёлын хичээлийг монгол багш нар заадаг аж. Солонгост 15 мянга орчим сургуулийн насны монгол хүүхэд байгаа талаар сургуулийн төлөөлөл мэдээлэв.
 
Уулзалтын үеэр Боловсролын сайд П.Наранбаяр тус сургуулийг Монгол, Солонгосын гүүр болж, эх хэл, соёлоо түгээн дэлгэрүүлж байгаад талархал илэрхийлээд, суралцагчдын хувьсах зардлыг цаашид ч үргэлжлүүлэн олгохоо мэдэгдлээ.
 
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 09 дүгээр сарын 01-нд хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан заах хичээлийг суралцагчдад хүргэх, "Мэдлэ" цахим сургуультай хамтран ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв. Түүнчлэн 08 дугаар сарын 15-нд сургуулийн төгсөгчдийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.