ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байсан хүн өчигдөр /VIII.12/ нас баржээ. Эд хөрөнгө удаа дараа хулгайлсан, хар тамхины хэрэгт холбогдсон 25 настай Н.Баттулга гэх залуу тус ангийн эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч чадаагүй гэнэ.
Албан бус мэдээллээр өвчний улмаас таалал төгссөн гэсэн мэдээлэл байгаа ч нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийнхан хийж эхэлжээ. Харин энэ явдлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан нуун дарагдуулж байгаа бололтой. Энэ явдлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар мэдсэн үгүй нь эргэлзээтэй.
Сэтгэгдэл (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.