Х.Нямбаатар: Намайг шантаажлах ажиллагаа чинь цөмрөх вий дээ. Үнэнд гүйцэгдэнэ ээ та хэд

Х.Нямбаатар: Намайг шантаажлах ажиллагаа чинь цөмрөх вий дээ. Үнэнд гүйцэгдэнэ ээ та хэд

Цахим орчинд "Хотын дарга дүүгээрээ дамжуулж Сэлбийн тендерт ялсан Хятадуудаас авлига авсан байж магадгүй" гэх мэдээлэл гарчээ.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар: 
 
-Олон түмнийг төөрөлдүүлэх зорилгоор Нямбаатарыг гүтгэж доромжилж, газар олго, зөвшөөрөл олго гэхчлэн хууль бус үйлдэл хийхийг шаардан шантаажилж амьдарч, хоолоо олж идэж байгаа хэсэг бүлэг зохион байгуулалттай нэр бүхий этгээдүүд өдөр бүр нэг үлгэр зохиогоод дайрцгааж байна. Энэ ажиллагаа чинь цөмрөх вий дээ. Энэ Монгол Улс хуультай, олон түмэн нүдтэй чихтэй.
 
Хий хоосон гүтгэж доромжлохын оронд баримт нотолгоо гаргаж ирээд хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй гэж хэлээд байгаа шүү.
Үнэн гутлаа өмсөх зуур худал дэлхийн талыг тойрсон байдаг гэж үг байдаг ч үнэнд гүйцэгдэнэ ээ та хэд гэжээ. 

 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Яа 2 цаг өмнө
Их л зуумтгай хүн юм даа ийм улсууд улс орон самарч байгаа
Бат. 1 цаг өмнө
Хамгаалтай болохоор бардам бна аа. Чиний үнэн нүүр царай ил болхоор чи ингэж томроотой. Ацаа