“Цагдаагийн байгууллагын алба хаагчид БНХАУ-ын худалдааны компанийн 12 тэрбум төгрөгийн хөрөнгийг залилан мэхэлж, хил гаран зугтсан байна” гэх мэдээлэлд ЦЕГ-аас албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал, "Арвис холдинг" компанийн хувьцаа эзэмшигч Г нь бусадтай бүлэглэн БНХАУ-ын нэр бүхий компанийн Монгол дахь төлөөлөгч нарт нүүрс нийлүүлнэ хэмээн хуурч мэхлэн 2024 оны аравдугаар сард дээрх залилах гэмт хэргийг үйлдсэнийг илрүүлж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хэрэгт найман этгээдийг холбогдуулан шалгаснаас хоёр нь цагдаагийн алба хаагч байсныг цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаар илрүүлж, нэг этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн даруйд Монгол Улсын хилээр гарсан нэг этгээдийн гадаад паспортыг хүчингүй болгож, интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. Гэмт хэрэгт холбогдсон бусад этгээдэд хилийн хориг тавьсан одоо хүртэл цуцлаагүй байгаа аж. Оргон зайлсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх болно хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.