Хичээлийн хэрэгслийн нэгдсэн худалдааны байршлууд

Хичээлийн хэрэгслийн нэгдсэн худалдааны байршлууд

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагч, оюутан болон эцэг эхчүүдэд зориулан нийслэлийн хэмжээнд 19 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 10 байршилд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна.

Тодруулбал:

  1. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Жуковын талбай;
  2. Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төв;
  3. Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо, Баялаг ундраа худалдааны төвийн гадна талбай;
  4. Баянгол дүүрэг, 15 дугаар хороо,  Байгаль Эх цогцолборын талбай;
  5. Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, Апексийн дэлгүүрийн урд талбай;
  6. Баянгол дүүрэг, 29 дүгээр хороо, “Шинэ сандэй” худалдааны төв гадна талбай;
  7. Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Аса арена гадна талбай;
  8. Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж;
  9. Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Голомт хотхоны хойд талбай;
  10. Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, IC паркт үзэсгэлэн худалдаа эхэлсэн.

689aeafb76868b67547b30eb

Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдаа нь хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэн, хүртээмжийг нэмэгдүүлж байгаагаас гадна, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ойртуулан, хотын түгжрэлийг бууруулж байгаа юм.

689aeb0576868b67547b30ec

Үзэсгэлэн худалдаанд оролцогч “Радуга” хүүхдийн гутлын дэлгүүрийн төлөөлөгч А.Эрдэнэтуяа “Манай байгууллага нь уг үзэсгэлэнд гурав дахь жилдээ оролцож байна. Үзэсгэлэн худалдаанд оролцсоноор хотын төвд түгжрэлгүй, хөл хөдөлгөөн их байдаг тул борлуулалт нэмэгддэг талтай. Мөн үзэсгэлэн худалдааны талбайн түрээс бага, зохион байгуулалт сайн байдаг нь үйлчилгээ эрхэлдэг бидний хувьд томоохон дэмжлэг болдог” гэв.

689aeb0d76868b67547b30ed

Түүнчлэн энэ жилийн тухайд үзэсгэлэн худалдаанд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч дотоодын топ найман компани оролцож, үйлдвэрийн үнээр, и-баримттайгаар бүтээгдэхүүнээ худалдаалж байгаагаараа онцлогтой аж.  

689aeb1476868b67547b30ee

689aeb1a76868b67547b30ef

689aeb6976868b67547b30f9

689aeb2d76868b67547b30f1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.