Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 10-ны өдрийн 10:20 цагийн орчимд "Баянхонгор аймгийн Нарийн нуур гэх газарт зам тээврийн осол гарч хүний амь нас хохирсон" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Хэргийг шалгахад"Toyoto prius-10 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож, жолооч амь хохирсон" хэрэгт Баянхонгор аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Жолооч та орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, үдэгдэлт хангалтгүй, өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа болон эргэлт бүхий замд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй, өөрийн болон бусдын амь насыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, мөн хэт ядарсан болон нойргүйдсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.