Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд хулгайч орсон байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн дуудлага мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 29 настай эрэгтэй Солонгос хоолны газрын вакум хаалгыг хөшиж 12 нэр төрлийн архи согтууруулах ундааны зүйл хулгайлсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэд та өөрийн эзэмшлийн газрыг харуул хамгаалалттай байлгах, хаалгандаа найдвартай цоож, бэхэлгээ хийж, хяналтын камер, дохиолол, хамгаалалтын систем суурилуулахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.