Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар өнөөдөр НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
НЗД-ын орлогч А.Амартүвшин:
-Есдүгээр сарын 01-нд 15 шинэ сургууль, цэцэрлэг элсэлтээ авахаар бэлтгэл ажил хангагдсан. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн багтаамж 14 мянга гаруй хүүхдээр нэмэгдэж, цэцэрлэгийн орны багтаамж 7500 хүүхдээр нэмэгдэж байна. Мөн энэ ондоо багтаад 20 барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Нийслэлд 139 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байгаа ба дараа жил 30 сургууль шинээр барихаар газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлээд байна.
2028 он гэхэд Улаанбаатар хот сургууль, цэцэрлэгийн багтаамжийг асуудлыг бүрэн шийднэ. Сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээний засвар болон анги засварын ажил 82 хувьтай явж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.