“Их хурд-10” уралдааны үеэр хүүхэд мориноос унаж, хүнд бэртжээ

“Их хурд-10” уралдааны үеэр хүүхэд мориноос унаж, хүнд бэртжээ
Article detail

“Их хурд-10” хурдан морины уралдаан Хүй 7 худагт 2025 оны 08 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд ХГБХХЕГ болон дүүргийн ХГБХХ хэлтсийн 68 албан хаагч хяналт тавьж ажиллажээ.

Хурдан морь уралдаанч хүүхдэд тавигдах шаардлагыг хангаагүй болон морьдын хэмжилтэд шаардлага хангаагүй шалтгааны улмаас морьдыг дараах байдлаар гараанд гаргав. 

  • Азарга нас 202 бүртгэгдсэнээс 103 морь уралдаж, 1 хүүхэд мориноосоо унасан. Бэртэл гэмтэл гараагүй. 
  • Соёолон нас 237 бүртгэгдсэнээс 123 морь уралдаж, 2 хүүхэд мориноосоо унасан. Бэртэл гэмтэл гараагүй. 
  • Хязаалан нас 268 бүртгэгдсэнээс 115 морь гараанд гарч, 3 хүүхэд мориноос унасан. Бэртэл гэмтэл гараагүй.
  • Их нас 175 бүртгэлээс гарч, 154 морь уралдсан. 3 хүүхэд мориноосоо унасан. Бэртэл гэмтэл гараагүй. 
  • Даага нас 263 бүртгэгдэж, 93 морь гараанд гарсан. Мориноос унасан хүүхэд байхгүй.
  • Эрлийз бага нас 222 бүртгэгдсэнээс 108 морь уралдаж, 4 хүүхэд мориноосоо унасан. 1 хүүхэд хүндэвтэр гэмтэл авч, анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн шатанд шилжүүлсэн.
  • Шүдлэн нас 282 бүртгэгдэж, 83 морь уралдаанд гарсан. 1 хүүхэд мориноос унасан. Бэртэл гэмтэл гараагүй.
  • Эрлийз дунд нас 238 бүртгэгдснээс 122 гарсан, шүдээр 2 хасагдсан. Мориноос унасан хүүхэд байхгүй байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.