СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шөнийн цэнгээний газраас хар тамхи хэрэглэсэн таван этгээдийг илрүүлжээ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сэжиг бүхий шөнийн цэнгээний газруудад энэ оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хяналт шалгалтын ажиллагааг явуулжээ.

Хяналт шалгалтын хүрээнд нэр бүхий дөрвөн шөнийн цэнгээний газрын ажилчид болон 178 үйлчлүүлэгч иргэнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест сорил тавихад 18-28 насны Монгол улсын 4, ОХУ-ын 1 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.