СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн тохиолдолд албадан буулгана

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 цагийн өмнө

Түүхэн буюу хуучны өнгө төрх, хэв шинжийг агуулсан барилгуудын өргөтгөл болон ойр орчмыг хэвээр нь авч үлдэх асуудлаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон НИТХ-ын төлөөлөгч Ч.Ану-Үжин нар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд ажиллалаа.

 

НИТХ-ын төлөөлөгч Ч.Ану-Үжин “Сүхбаатар дүүргийн тус хороо орчимд 1960 орчим онд баригдсан түүхэн барилгууд их байдаг. “Фонтан”, “Их дэлгүүр”, “Цирк” орчимд жуулчид болон иргэд ихээр зорчиж, үйлчилгээ авдаг боловч эдгээр байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрахад сөргөөр нөлөөлж буй талаар иргэд саналаа ирүүлсээр байна. Тийм учраас цаашид нийслэл болон дүүргийн удирдлагуудаас стандартын дагуу ажиллавал хотын төвийн дүүргүүд, ялангуяа Сүхбаатар дүүргийн хувьд ногоон байгууламжтай, явган хүн зорчиход ээлтэй хот болох боломжтой гэж үзэж байна. Мөн нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, ТҮЦ зэргийг буулгаснаар хотын өнгө үзэмжийг сэргээж, ногоон байгууламж шинээр байгуулах ажлууд эхэлж байна” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн хэмжээнд түүхэн болон хуучны барилгыг хэвээр нь авч үлдэх үүднээс зөвшөөрөлгүйгээр нэмэлт өргөтгөл хийхгүй байх талаар есөн дүүргийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлсэн. Анхны төлөвлөлтөөрөө явган хүн зорчиход асуудалгүй өргөн чөлөөтэй байсан хэдий ч өнөөдрийн байдлаар “40, 50 мянгат” орчим нь зарим хэсгээрээ хоёр хүн зөрөхөд ч хүндрэлтэй болсон учраас нийтийн эдэлбэр газар руу түрж, өргөтгөл барихад заавал зөвшөөрөл авах шаардлагыг тавьдаг болсон. Харин зөвшөөрөлгүй барьсан тохиолдолд өргөтгөлийг албадан буулгах, хуучин хэвд нь оруулах зэрэг арга хэмжээг авч эхлээд байна. Ерөнхийдөө нийслэлийн Ерөнхий архитекторын зүгээс Улаанбаатар хотын хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, нийтийн эдэлбэр газрыг тохижуулах, явган зорчигчдод ээлтэй байлгах үүднээс үндсэн төлөвлөгөө гаргаж, стандартын дагуу ажиллахаар зорьж байна” гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 цагийн өмнө
116.206.83.106

яг явган хүний зам дээр байшингаа дөрвөлжин болгох гээд түрээд барьчихсан хоол, үйлчилгээний газруудыг цааш нь татмаар байна. хүүхдийн тэрэг явах байтугай явган хүн ч явахад хэцүү.

Булган
1 цагийн өмнө
116.206.83.106

Маш зөв манай байрны 1 давхарт хойд тал зүүн талд нь тойроод ресторан баар шөнө орой шуугисан согтуу хүмүүс бдаг хороо дүүрэгт нь хэлхээр үл хөдлөхийн гэрчилгээтэй гээд хавьтуулдаггүы тоодоггүй явган хүний зам хаасан өргөн нь 5 метр гаран урт нь ьойроод арай хэтэрхий

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.