Энэ оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17:23 минутад “Гудамжинд танилцсан 2 эмэгтэй миний гар утас, банкны картыг хулгайлаад 50-60 сая төгрөгийн зарлага гаргачихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тухайлбал иргэн Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэр бүхий зочид буудалд байхад нь гудамжинд танилцсан 18-23 насны этгээдүүд орж ирэн гар утас, банкны картыг нь хулгайлан авч 51 сая төгрөгийн зарлага гаргасан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь хүний анхаарал сэрэмжгүй байдал, биеэ бүрэн хянах чадваргүй байдал зэргийг ашиглан гэмт хэргийг үйлддэг тул иргэд Та бүхэн өөрийн хувийн мэдээлэл, эд хөрөнгөө сайтар хамгаалах, үл таних хүмүүст дансны мэдээлэл болон картын нууц үгээ хуваалцахгүй байх, архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
архи уугаагүй бол алдахгүй шүүдээ хар ус хар мөртэй мэдэж ав