"Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр Х.Пүрэвжаргалыг томилжээ
Ерөнхий сайдын шийдвэрээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөлсөн билээ.
Б.Дүгэржав нь энэ оны нэгдүгээр сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан бөгөөд ажлын байран дээрээ архидан согтуурч, танхайрсан гэх асуудалд нэр холбогдоод байсан юм.
Өнөөдөр түүний оронд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Х.Пүрэвжаргалыг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.