СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цаг уурын байгууллагын төсөв 74 тэрбум болж багассан тул 171 хүний цомхотгол хийсэн

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
17 цагийн өмнө

21 аймгийн Ус, цаг уурын байгууллагын 147 ажилтныг цомхотгох шийдвэр гарсан талаар мэдээлэл гараад байна. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тайлбар өгөв. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар:

-Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд анхан шатны мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чөлөөлж байна. Үүнд хяналт зохион байгуулж, үнэхээр цомхотгох нь зөв эсэхийг тогтоох ажлын хэсэг байгуулсан гэв. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга:

-Байгууллагад 21 аймгийн 318 сум сууринд салбар нэгжүүд ажилладаг бөгөөд нийт 1,893 албан хаагчтай.

2025 онд батлагдсан төсвийг ₮80 тэрбум байсныг ₮74 тэрбум болгож, улмаар орон тоог 171 хүнээр цөөлсөн. Анхан шатны нэгжүүдийн хүний тоог цөөрүүлэхгүй бодлого барьж байгаа.
Цаг уурын өртөө, харуулд өөрчлөлт орохгүй. Зарим өртөөг харуул болгож хүний тоог багасгаж, зарим усны харуулын хүний тоог цөөлсөн.

Удирдах албан тушаалтнуудын тоог бууруулж, төвийн үйл ажиллагааг нэг даргатайгаар зохион байгуулсан. Өмнө гурван хэлтсийн даргатай байсан бол одоо зөвхөн төвийн даргатай болсон бөгөөд нийт 171 хүний 63 нь удирдлагын албан тушаалд харьяалагддаг.  

Байгаль орчны лабораториуд (агаар, хөрс, орчны нөхцөлийн харуулууд) хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

ИТ болон хиймэл оюун ухаанд суурилсан үйл ажиллагаа руу шилжих шаардлага тавьж, есдүгээр сараас хиймэл оюун ухаант цаг уурын сервер, программ хангамжийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байгаа гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ажилтан
16 цагийн өмнө
116.206.83.106

арай2 муусайн ядарсан үйлчилгээнийх нь өртөж байгаашдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.