СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-08-06

Б.Цэнгэл: Төрийн өмчит компанийн захирлуудын сарын цалин хамгийн өндөр нь 30 сая төгрөг байна

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
17 цагийн өмнө

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Засгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар дараах мэдээллийг өглөө.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-2024-2028 оны үндсэн чиглэлийн төсөлд төрийн өмчит 20 компани багтсан. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс тавантолгой, Эрчим хүчний 11 компани, Миат, Төрийн банк, Хөдөө аж ахуйн бирж, корпораци зэргээс 10-66 хүртэлх хувийг Монголын болон гадаадын биржээр оруулж, хувьцааг нээлттэй болгох саналыг орууллаа.

Энэ арга хэмжээний үр дүнд 3.74 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж тооцож байна.

17 компани цөөлөх, 9 компанид бүтцийн өөрчлөлт хийх, эрх шилжүүлэн нэгтгэх зэрэг саналуудыг Засгийн газарт танилцуулсан. Ингэснээр одоогийн 109 төрийн өмчит компаниас 87 болгон бууруулах төлөвлөгөөтэй буй.

Төрийн өмчит компаниудын захирлуудын цалингийн шударга бус хуваарилалтын асуудлыг хөндсөн бөгөөд үйл ажиллагааны үр дүн, компанийн ашиг орлогод нийцсэн урамшууллын системийг олон улсын байгууллагуудтай хамтран боловсруулах талаар ярилцаж байна. 

.
Харин Монгол шуудан, Монгол кино нэгдэл, Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилтын төвийн захирлуудын цалин 940,000–1,300,000 төгрөг байгаа  гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

нааштай мэдээ байх чинь
17 цагийн өмнө
116.206.83.106

Хаха болждээ өндөр цалинтай дарга нарыг сайн шалгах хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.