СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-08-06

Есдүгээр сараас банкны картаар НӨАТ-ын баримтыг автоматаар бүртгэдэг болно

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
18 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах шийдвэрийг салбарын сайд нар танилцууллаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Н.Батшугар И-баримтыг цахимжуулах талаар дараах мэдээллийг өгөв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Н.Батшугар:

-Иргэд есдүгээр сараас эхлэн банкны картаа И‑баримтын системд холбосноор төлбөрийн баримтыг автоматаар бүртгэх боломжтой болно. Энэ нь НӨАТ-ын буцаан олголт, сугалаанд хамрагдах нөхцөлийг хялбарчилж, илүү үр дүнтэй болгоно.

Өнөөдрийн байдлаар дунджаар 1.2 тэрбум баримт хэвлэгддэг ч зөвхөн 45% нь системд бүртгэгддэг байна. Үлдсэн 55% нь бүртгэгдэлгүй хаягддаг тул энэ шинэчлэл нь үр ашиггүй байдлыг шийдвэрлэх ач холбогдолтой.

.

Энэхүү шинэ системийн гол зорилго нь:

  • Иргэдэд НӨАТ-ын буцаан олголтыг найдвартай авах боломж олгох
  • Сугалаанд хамрагдах нөхцөлийг сайжруулах
  • Цаасан баримтын хэрэглээг багасгаж, байгаль орчинд ээлтэй байлгах

Шинэчлэл 2025 оны есдүгээр сарын эхний долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Д.Ганмягмар
17 цагийн өмнө
116.206.83.106

яаж банкны карттай холбох бэ

Симба
11 цагийн өмнө
116.206.83.106

Хүн бүр дээр ганцхан ширхэг карт бүртгэвэл юу ч өөрчлөгдөхгүй! Олон карт бүртгүүлэх боломжтой болго!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.