Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Баруун бүсийн төв- Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, техник тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэлтэй танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмж болох туулах чадвар сайтай хоёр автомашин, эрэн хайх дрон, богино долгионы станцыг шийдвэрлэжээ.
Ховд аймгийн онцгой байдлын газарт он гарсаар гал түймэр, гамшиг осол, үер, усны нийт 64 удаагийн дуудлага,мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажилласан байна.
Баруун бүсийн хэмжээнд буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баяныхгүйн гэсэн 5 аймгийн 92 сумын 416 мянга гаруй иргэнд болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.