Л.Гүндалайгийн хурд хэтрүүлсэн үйлдэлд зөрчлийн хэрэг нээжээ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам дээр тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ 80 км цагаас дээш хурдтай явж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн.

Тус бичлэгт авто замын хоёрдугаар эгнээнд явж буй тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ иргэн Л.Гүндалай "Нэгдүгээр эгнээнд явахаас өөр сонголт байхгүй байна. Тус автомашин гүйцэж түрүүлж байгаа автомашинд зам тавьж өгөх ёстой" гэжээ.  

b084a6f9 3873 40cc 8b06 90abeaf0f17f

Мөн "Цагдаагаас 144 хурдтай лайваа ав гэнээ. Би зориуд тавьсан юм. 80 тай явна гэж байхгүй шүү" гэсэн мэдээллийг өөрийн facebook хуудастаа бичсэн. Тэгвэл түүний хурд хэтрүүлсэн үйлдлийг  харьяаллаараа Төв аймгийн цагдаагийн хэлтэст зөрчлийн хэрэг нээгээд шалгаж эхэлжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.