СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-08-03

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Үйлдвэрлэл, технологийн паркын явцтай танилцав

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 цагийн өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон холбогдох албаныхан Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Энэ үеэр тус үйлдвэрийн ҮТП-ийн явцтай танилцжээ.

Тодруулбал, уул уурхай, металлурги, химийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, дотоодын баяжмал боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж буй.

Тус төсөл нь уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтыг дотооддоо хийх боломжийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн шинэчлэл, бүтээн байгуулалтыг дэмжихэд чухал алхам болно гэдгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням онцоллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 171 дүгээр тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрт 1217.4 га газрыг Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан билээ.
Технологийн парк байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд Энэхүү дэд бүтцийн бүтээн байгуулалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүрэн санхүүжүүлж байгаа юм.

Цаашид технологийн парк нь зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, молибдений баяжмал боловсруулах үйлдвэр, кабель утасны үйлдвэр, зэсийн микро болон нано нунтаг бүтээгдэхүүний үйлдвэр, “Эрдэнэт-машин” цогцолбор зэрэг томоохон үйлдвэрлэлийн байгууламжийг үе шаттайгаар барьж байгуулах төлөвлөгөөтэй байгааг албаныхан танилцуулжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.