СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-08-02

АНУ-д 25 жил ял эдэлсэн Монгол Улсын иргэнийг албадан буцаасныг Цагдаагийн байгууллага хүлээн авчээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 цагийн өмнө

АНУ-ын нутаг дэвсгэрт хүний амь хохироохыг завдсан, хүч хэрэглэж хүчиндсэн, насанд хүрээгүй хүний биед гэмтэл учруулсан зэрэг гэмт хэрэгт 25 жилийн хорих ял шийтгэгдэж, ялаа эдэлж дууссан Монгол Улсын иргэнийг тус улсын Бэлгийн гаж донтон, хүчирхийлэгчийн бүртгэлд бүртгэж, эх орон руу нь харгалзагчтайгаар албадан гаргах тухай мэдээллийг Интерполын шугамаар ирүүлжээ.

Энэ мэдээллийн дагуу 2025 оны 7-р сарын 31-ний өдөр ЦЕГ-ын Интерполын үндэсний товчоо, ЭЦА, Иргэний нисэхийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид тухайн иргэнийг хүлээн авчээ.

Уг этгээдийн биеийн давтагдашгүй биометрийн мэдээлэл болох гарын мөр, дардас, биологийн дээж зэргийг бэхжүүлэн авч, түүний оршин суух хаягийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж байна.

Америк, Канад, Австрали зэрэг орнууд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдилан сэргийлэх зорилгоор энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэж болзошгүй этгээдүүдийн цахим санг үндэсний хэмжээнд үүсгэж, санд бүртгэгдсэн этгээдүүдийн эрхэд нэмэлт хязгаарлалт тогтоодог байна.

АНУ нь Бэлгийн гаж донтон, хүчирхийлэгчийн бүртгэлд бүртгэгдсэн иргэдийг Монгол Улсад түр хугацаагаар зорчих тохиолдолд тэдний үйлдсэн хэрэг, аяллын маршрут зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг манай улсын Интерполын төв товчоонд ирүүлж, хамтран хяналт тавьж ажилладаг. Тэгвэл анх удаа тухайн бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэнийг албадан буцаасныг Цагдаагийн байгууллага хяналтад авлаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

muu nowsh

Үнэн
6 цагийн өмнө
116.206.83.106

Ийм юмнуудыг албаар хөөгөөд буцаадаг байхнээ. Гайнуудыг тодорхой зарламаар юм.

Би
6 цагийн өмнө
116.206.83.106

ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХЫН ТУЛД БУСДЫГ ГҮТГЭХДЭЭ ГАРШСАН БАЙДАГ БАЙХ. ТИЙМ ОЛОН ГЭМТ ХЭРЭГТЭН ЦӨӨН ХҮНТЭЙ МАНАЙД ЯАЖ БАЙХ БИЛЭЭ. БҮР ХУЛГАЙ ХИЫДЭГГҮЙ ХҮН БАЙДАГГҮЙ Ч ГЭХМШИГ…!!!

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Цаазын ялыг сэргээх хэрэгтэй!

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

Тэнд нь цаазлахгүй дээ манайд цаазын ял байхгүй

Цэкү
2 цагийн өмнө
116.206.83.106

Наад бузраасаа нүд салгахгүй байхгүй бол давтан хэрэг хийх магадлалтаы Гаж донтон засрана гэж байхгүй шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.