Нийслэл болон орон нутгаас сонгогдсон тойргийн 78 гишүүн тус бүрд 15 тэрбум төгрөгийг урамшууллаар олгох асуудлыг нэр бүхий УИХ-ын гишүүд илчилж, олны анхаарлын төвд ороод байна.
Тэгвэл гишүүдэд 15 тэрбум төгрөг тараах хөрөнгө оруулалтыг нийслэлийн 24 мега төслийн нэг Туулын хурдны зам, Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр импортоор авах хагас коксон түлшний хөрөнгө оруулалтаас татах зорилготой байгаа гэх мэдээлэл дэлгэгдлээ. Өөрөөр хэлбэл, энэ төслүүдийг цуцлаад санхүүжилтээр нь тойргийн гишүүдээ тэжээнэ гэсэн үг. Нэгт, Улаанбаатар хотын иргэдийн толгойны өвчин болсон түгжрэлийг бууруулахад олон түвшний уулзвар бүхий олон улсын expressway ангиллын авто замыг Монгол Улсад анх удаа барих гэж байгаа нь Туулын хурдны зам. Түгжрэлийг бууруулахад анх удаа л зам баръя гэдэг энгийн хэрнээ өмнө нь нэг ч ярьж байгаагүй шийдлийг дорвитой гаргаж, хэрэгжүүлсэн, тэр дундаа санхүүжилт, гүйцэтгэгч компаниа хүртэл шийдсэн нь мөн л Туулын хурдны зам. Уг төсөлд нийт 2.3 их наяд төгрөгийг 3 жилийн хугацаанд хувааж санхүүжүүлэх төлөвлөлттэй. Эхний жилийн 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэдийнэ босгосон гэж байгаа. Эндээс л тойргийн гишүүдэд олгох 15 тэрбум төгрөгийг “босгох” нэгдүгээр санаархал үүсжээ.
Хоёрт, хагас кокс буюу xөx нүүрсээр хийсэн шахмал түлш оруулж ирэх 226 тэрбум төгрөгийг улс төрчдийг тэжээх гишүүн тус бүрд өгөх 15 тэрбум төгрөгийн санхүүжилт рүү шилжүүлэх нь хоёр дахь санаархал юм. Тодруулбал, хамгийн бохирдол багатай гэгдэх хагас коксон буюу хөх нүүрсийг 300 мянган тонныг нь 226 тэрбум төгрөгөөр импортоор оруулж ирэхээр болсон. Хамгийн хямд төсөр өртгөөр, хамгийн боломжит тээвэрлэлтийн шийдэлтэйгээр, хамгийн гайгүй түлш үйлдвэрлэдэг Хятадаас энэ түлшийг авна. Харин ингэж түлш импортоор авахгүйгээр өмнөх сайжруулсан түлшээ улаанбаатарчууд хэрэглэхэд 300 мянган тонн нь бүр 2 дахин их буюу 500 тэрбум төгрөгийн өртөгтэй болж өснө.
Бид 200 тэрбумаар бага бохирдолтой сайн чанарын хагас коксон хөх нүүрс түлэх үү. 500 тэрбумаар илүү бохирдол, зардалтай хуучин сайжруулсан шахмал түлшээ түлэх үү гэсэн энгийн сонголттой нүүр тулсан. Хэн ч хямд чанартай нүүрсийг сонгоно. Энэ шийдвэрээ ч Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл гаргасан.
Ингээд л эцэстээ Туулын хурдны зам ч үгүй, хагас коксон түлш ч үгүй болно. Бүх мөнгө, санхүүжилтийг нь зөвхөн УИХ-ын гишүүдэд өгөх 15 тэрбум төгрөг рүү шилжүүлээд болчих асуудал. Түгжрэлийг шийдээд, өвлийн түлшний хэрэглээгээ шийдчих бүх мөнгөөр УИХ-ын гишүүдийг тэжээгээд л дуусна. Иргэд, улс оронд юу ч үлдэхгүй. УИХ-ын Ж.Золжаргал хагас коксыг дэмжиж байснаа гэнэт эсэргүүцсэн, мөн Д.Цогтбаатар, Г.Ганбаатар тэргүүтэй нэр бүхий гишүүд Туулын хурдны замын мэдээллийг гуйвуулж эсэргүүцэж байгааг УИХ-д лообий байгуулагдсан гэх мэдээлэл гарч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
арай юу иргэд чинь туйлдаа хүрчээд бна орох орон ажилгүй хоосон хонож бна ард түмнээ хэдхэн баячууд аар төлөөлүүлж хараад бай новшнууд энийг авбал тэмцэж босно шүү