Дэлхийг байлдан дагуулж буй анхны монгол хамтлаг дуучин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөнд цэцэг өргөжээ

Дэлхийд нэр алдар нь түгж буй анхны Монгол рок хамтлаг The Hu бүрэн бүрэлдэхүүнээрээ (2025.07.31) Увс аймагт хийх тоглолтынхоо өмнө алдарт дуучны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлжээ.

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн үеэр тус аймгийн төвд Ардын жүжигчин, дуучин, АИХ-ын депутат Гомбын Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг Өндөрхангай сумын уугуул, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийн идэвх санаачилга, дэмжлэгтэйгээр Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, "Уул, усны диваажин" ТББ, зон олны сэтгэлийн өглөгөөр бүтээн байгуулсан билээ.

Дэлхийд нэр алдар нь түгж буй анхны Монгол рок хамтлаг The Hu бүрэн бүрэлдэхүүнээрээ (2025.07.31) Увс аймагт хийх тоглолтынхоо өмнө алдарт дуучны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлжээ. "Ойрад" театрын урд босгосон хөшөөний өндөр 3.5 метр, дуучны бодит дүр төрхийг 5000 гаруй жилийн насжилттай уран баримал хөшөөг барималч Ж.Түмэнчулуун урласан талаар санаачлагч Б.Баасандорж танилцуулж, Увс аймгийн Сагил сумын уугуул, Увс аймгийн хүндэт иргэн, Гавьяат жүжигчин, The Hu хамтлагийн үүсгэн байгуулагч, продюсер Б. Дашдондог Г.Түмэндэмбэрэл агсны уран бүтээл, дуу хоолой дахин давтагдашгүйг онцолж, хүндэтгэн дээдэлж ирснээ өгүүлж байв.

515491655 1057221646613456 7708434191248470483 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.