Х.Нямбаатар: Хятад нь байна уу, Монгол байна уу хэний ч халаасанд орчихооргүй байна, орох ч үгүй

Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын дарга Х.Нямбаатар Хятадын худалдааны төлөөлөгч, Хятадуудад худалдаалагдсан гэх мэдээлэлд дараах тайлбарыг өгөв. 

Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын дарга Х.Нямбаатар: 

-Х.Нямбаатар Хятадын худалдааны төлөөлөгч, Хятадуудад худалдаалагдсан гэхчлэн үлгэр зохиогоод нэр бүхий этгээдүүд гүтгэж, доромжилж байна. Хууль журмынхаа дагуу зохион байгуулагдсан тендерт БНХАУ-ын компани оролцож шалгарсанд хэн нэгнийг буруутан болгох гэсэн увайгүй үйлдэл нь наанадаж тухайн ажлыг унагаах гэсэн, цаанадаж хоёр улсын харилцаанд сэв суулгах гэсэн атгаг санаа гэж харж байна. Энэ мэтээс айж сандарна гэж байхгүй.

Удаах сонгуулиар нийслэл хотынхоо иргэдэд даац нь хэтэрсэн энэ хотын тулгамдсан томоохон асуудлуудыг том төслүүдээ хөдөлгөж, хэрэгжүүлж шийдвэрлэнэ гэсэн амлалт өгч сонгогдсон. Үүний тулд бүхий л гарц гаргалаа, боломжийг эрэлхийлж байна.

Тамын тогооны үлгэр шиг нэгнийгээ татаж унагасаар шавар балчигт суучихсан байгаа. Утаа, түгжрэл гэсэн хоёр том асуудлыг даван туулахад иргэдийн оролцоо чухал байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.