Я.Содбаатар: Монгол Ардын намын дотоод эв нэгдлийг алдагдуулах худал ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна

Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатарыг Я.Содбаатараар сольж, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Пүрэвдагвыг тавина гэх тохироонд хүрчээ гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарч эхэлсэн. Тэгвэл тус мэдээлэлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар дараах тайлбарыг өгчээ. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар:

-Найр наадам шувтарч, өвөлжилт, намрын ажил руу анхаарч эхэлж байгаа энэ үед нийслэлийн удирдлагыг халж солих гэж байгаа мэтээр зохион байгуулалттай ташаа мэдээлэл өгч, Нийслэлийн төр захиргаанаас явуулж байгаа үйл ажиллагааг цалгардуулах,

Нийслэлийн удирдлагын зүгээс Улаанбаатар хотын утааг бууруулах, бөгөөд цаашид ч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд хамтран ажиллах болно.

Иймд Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхнийг иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах чин шударга үүргээ биелүүлж, хэсэг бүлэг хүмүүсийн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гаргасан мэдээлэлд автахгүй байх, олон нийтэд худал мэдээлэл түгээхгүй байхыг уриалж байна гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.