СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
20 цагийн өмнө

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар БГД-ын 16 дугаар хороонд 320 хүүхдийн суудалтай сургууль барьж буй.

Тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 32.5м x 18.6м хэмжээтэй, 4 давхар юм. Өнөөдрийн байдлаар дотор заслын болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байна. Тус сургуулийг 2025 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулна.

Тус барилгын ажлыг "Гантоонот констракшн" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.