СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-31

Д.Амарбаясгалан: Олон улсын парламентын холбоо, дэлхийн парламентуудтай хамтран илүү амар амгалан ирээдүйг бүтээхийн төлөө тууштай ажиллах болно

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
19 цагийн өмнө

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал үргэлжилж байна.

Олон улсын парламентын холбоонд гишүүнээр элссэн 84 орны парламентын дарга, 18 дэд дарга нар чуулж, олон улсын харилцаанд хариуцлагатай байдал, ардчиллыг дэмжих, парламентын дипломат ажиллагааг энх тайван, ойлголцолд чиглүүлэх, иргэдийнхээ дуу хоолойг НҮБ-д хүргэх, олон улсын амлалтуудыг бодит үр дүнд хүргэх чиглэлээр хэлэлцэж байгаа юм.

Ийнхүү

Тэрбээр өөр өөрийн онцлог, соёл, уламжлал, зан заншил, үнэт зүйлийг бүрэлдүүлсэн улс орнууд шинэ дэг журмыг бий болгох үйл явцад тэгш оролцож, олон тулгуурт дэлхий ертөнцийг цогцлоох ёстойг онцлов. Мөн энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, Үргэлжлүүлэн, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад парламентын оролцоо, манлайлал чухал болохын хувьд Монгол Улс парламентын засаглалаа бэхжүүлж, нийгмийн олон бүлгийн төлөөллийн оролцоог тэгш хангахаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснийг танилцууллаа. Энэхүү шинэчлэлийн дүнд эмэгтэй гишүүдийн тоо 32 болсон нь Олон улсын парламентын холбооноос дэвшүүлсэн зорилтод дөхөж буйг тэмдэглэж хэлэв. Мөн УИХ 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө батлахдаа хүн төвт, хүний эрхийг дээдэлсэн “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг санаачилж, үр дүнд нь хүний эрхийг хангасан, хууль засагладаг, ардчилсан нийгмийн суурь улам батжина гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр олон талт хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан ардчилсан, төлөөллийн тогтолцоо нь тогтвортой байдал, энх тайвныг бэхжүүлэх үндэс тул Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ОУПХ болон дэлхийн парламентуудтай хамтран илүү амар амгалан ирээдүйг бүтээхийн төлөө тууштай ажиллах болно гэдгийг онцоллоо.

Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал үргэлжилж байна6

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.