Б.Чойжилсүрэн: Увс аймгийн 100 жилийн ойг угтан сайдын багцаасаа 2 тэрбум төгрөг зарцуулсан
Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд орон нутаг болон улсын төсвөөс 22 тэрбум төгрөг зарцуулсан гэж Эрчим хүчний сайд, Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Чойжилсүрэн телевизийн шууд дамжуулалтын үеэр хэлэв.
Эрчим хүчний сайд, Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Чойжилсүрэн:
-Бид Увс аймгийнхаа 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд багагүй хичээл зүтгэл гаргасан. Тухайлбал, 1400 гаруй хүн биет болон биет бусаар 11 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт босгож хандивласан. Энэ мэтчилэн нутгийнхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд хүн бүр бололцоо, хүчээрээ сэтгэл,бие, зүрх, цаг, хүч хөдөлмөр зарцуулсан.
Ойн арга хэмжээг угтаж бид орон нутгийн болон улсын төсвийн 22 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймгийн наадмын талбай, морь барианы газар зэрэгт зарцуулсан. Жишээлбэл, 4.5 тэрбум төгрөгөөр Цэнгэлдэх орчмын газрыг тохижуулж, дэд бүтцийг шийдвэрлэх ажил хийсэн. Энэ ажлыг хийхэд чухал нөлөө үзүүлсэн хүмүүс бол Барилга хот, байгуулалтын сайд асан Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар. Бид гурав нийлж 4.5 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт суулгасан.
Мөн Улаангомын Төв цэнгэлдэх орчмын тохижилт цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд миний сайдын багцаас 2 тэрбум төгрөг гарсан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.