Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов. Зөвлөгөөний эхэнд дүүргийн онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтэс, эрүүл мэндийн төвөөс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэжээ.

Мөн худалдан авах ажиллагааны албанаас тендерийн хэрэгжилт, “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ-аас дүүрэгт хэрэгжиж буй төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьсан талаараа танилцуулга мэдээлэл хүргэсэн байна.

Өнөөдрийн зөвлөгөөнөөр:

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх;
  • Орон сууцны барилгын хуучирч муудсан халаалтын дотор систем, гадна инженерийн шугам сүлжээний засвар, угаалга, шахалтыг гүйцэтгэж, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг шалган сэргээн засварлаж, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах
  • Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх;
  • Авто замын шар тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг засварлаж, шинэчлэх талаар холбогдох газар хэлтэст үүрэг даалгавар өгчээ.

524847274 1158906742940693 9022114804321199385 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.