СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

680 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн 113 агентыг илрүүлж, шалгаж байна

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 цагийн өмнө

Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2715 дансанд төвлөрсөн 4.6 тэрбум төгрөгийг хязгаарлажээ. 

Мөн 680 тэрбумын гүйлгээ хийсэн 113 агентыг илрүүлж, шалгалтын ажиллагаа явуулж байна. 1XBET, MELBET бусад цахим мөрийтэй тоглоомын платформыг Appstore, Playstore татах эрхийг хязгаарлажээ. Цахим мөрийтэй тоглоомын сайтууд 90 хувь, агент 84.1 хувь буурчээ.

Түүнчлэн E-Mongolia платформоор цахим мөрийтэй тоглоомын баримт, санал хүсэлт хүлээн авч байна.
Хуулийн хэрэгжилтийг Цагдаагийн Ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, холбогдох эрх бүхий байгууллагууд хангуулан ажиллаж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.